Зорчигчоо гүйцэт буугаагүй байхад нь хөдөлж, унагасан жолоочийг ТЦА-наас шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:niitiin teever/автобус дотор.png

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэн П.О-с "10-р хороолол дээр гүйцэт бууж амжаагүй байхад хөдөлж, унагасан. Жолооч ямар ч тусламж үзүүлээгүй, "Уучлаарай" гээд л яваад өглөө. Автобуснууд хоорондоо уралдаад хэцүү юм. Гомдолтой байна, арга хэмжээ тооцож өгнө үү" гэх гомдол иржээ.

Дээрх зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж буй талаар НТБГ-аас мэдээллээ.