“1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно“

Улс төр
UBn teamУнших: 1 мин 24 сек
20
legacy:oyuk shine zasag/oyuk.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Hvmvvs ni

    Dan ch aimshigtai

  • Х
    хүннү

    Энэ бол маш чухал ажил шүү. 1955-оноос хойш хоёрдахь нь. Манайхан зөв талаас нь ойлгох ёстой. Мөн ч их саадыг туулж байж энэ төмөр замын ажил үргэлжилж байна. Анхнаасаа шууд л нарийн царигаар тавьсан бол ингэж их хөрөнгө мөнгө цаг хугацаа зарахгүй байлаа. Тавантолгойд манай үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар толгойгоо дүрсэн. Одоо ч зарим нь хохимой толгой сугалах сонирхолгүй байна. Энэ ажлыг гацаах гэж мөн ч их юм болж байгааг манайхан харж байгаа биз дээ. Энэ улс орны хөгжил, ард түмний амьдралыг доош нь чангаасан гол эзэд нь дотоно, гаднаас сарвалзаж байна.