УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
70
legacy:2025/02/Shijir.jpg

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж буйгаа албан ёсоор зарлан, УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар уг саналыг дэмжин уг саналд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир мөн уг саналыг дэмжин, Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэдгээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хэлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хоёрдугаар сарын 10-ны байдлаар Ж.Баярмаа гишүүнээс өөр гарын үсгээ зурсан хүн байхгүй байна. Зураагүй байгаа шалтгаан нь бүгд хөдөө, орон нутагт байна. Жагсаалтын хэд маань хэцүү шүү дээ. Гэхдээ Ж.Баярмаа гишүүн маань зурсан. Ө.Шижир гишүүн зурахаа илэрхийлсэн. Тойргийн ганц нэг хүмүүс бий. Нэрийг нь дурдаад яах вэ" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шижир худлаа ярив

  • З
    Зочин

    Шижир Женко 2 зурж харагдаачэээ

  • З
    зочин

    Шижир худлаа шүү. Женко ахынх нь дүү ш дээ. Лодой хууртагдваа

  • З
    Зочин

    Өөрийгөө хэн бэ гэдгээ сонгогчиддоо хэлээд өгч байгаа юм уу

  • O
    Oyun

    Za hud jujeed bai l daa, tertei tergui knop hurehgui yum chin zursan ner zuuh sanaatai

  • Z
    Zochin

    Sain bna Shijir ee, ireedui ni gereltei baig ee!

  • З
    Зочин

    Зоригтой Залуусаа