З.Энхболд: Надад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол байхгүй. Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай байдаг жишээг надаас харж болно

Улс төр
UBn teamУнших: 1 мин
50
legacy:z enhbold/энхболд з.jpg

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Нээлттэй шүүх хуралдааны үеэр З.Энхболд "2015 онд хуяануудын шахалтаар Эрдэнэс Таван толгойг Хятадын Шинхуа болон MCS-д 100 жилээр бэлэглэх гэж байсныг эсэргүүцэж УИХ-ын 40 гишүүн дэмжиж үндэсний баялгаа авч үлдсэн түүхтэй. Тэр цагаас хойш намайг улс төрд алхуулахгүй гэж зохион байгуулалттай ажиллах болсон. Намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж бүр болохгүй гэж ярилцаж байна. Надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байхгүй. Монголын төрд ажилладаг хүмүүсийг сонгуулиар гаргахгүй байх систем үйлчилж байна. Тиймээс Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай байдаг жишээ Б.Энх-Амгалан гишүүн асан бид хоёроор харагдаж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шүүх ийм л шийдвэр гаргана

  • З
    Зочин

    Ene, Jenko bid 3 yag turd zutgej haragdaach. Hubidaa l zurgesen bh.

  • З
    Зочин

    Захиалагч нь хар байшингийн 15 давхраас шүү.

  • З
    Зочин

    Энэ хулгайч нар чинь хэрэг нь илрээд ирэхээр ЕӨК ярьдаг болчихож. Алтанхуяг Энхболд 2-ыг нохой ч тоохгүй Аргаа барсан хүн Аавынхаа толгойг маажив

  • З
    Зочин

    haha ene bid 2-iin Mongoliin turd hiisen yu bgaa yum, Gai l bolj baisnaas bish> Jenkotoigoo niilj Mongoliin hugjliig 100 jileer hoish suulgasan yaltan shuu.