Энэтхэг улс Монголоос коксжих нүүрсийг төмөр замаар дамжуулан импортлох сонирхолтой байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:2025/10/oou.jpg

Энэтхэг улс Монголоос нүүрс импортлох гарц хайж, энэ сард тус улсын томоохон төлөөллүүд иржээ. Тус улс төмөр замын тээврээр Оросоор дамжуулан нүүрс импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлснээр, хоёр улс эхний ээлжинд туршилтын тээвэр хийхээр ярьж байгаа аж.

Монголын уул уурхайн экспортын бүтээгдэхүүн, тэр дундаа коксжих нүүрсийг төмөр замаар, ОХУ-аар дамжуулан Энэтхэг улс руу хүргэх боломжийн талаар Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ноён Атул Малхари Готсурве, УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков нар санал солилцсон юм байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    xoxo ulger biti yari

  • З
    Зочин

    Оросууд өөрсдийн коксжих нүүрсээ Энэтхэгт зардаг байх өө ?

    • З
      Зочин

      оросууд зарах нь огт хамаагүй,хятадтай энэтхэг ган хайлуулалтаар өрсөлдөж байгаа,хятад нүүрсээ монголоос өөрсдийн дуртай хямд үнээр авч байгаа болохоор түүнтэй ойролцоо үнээр энэтхэг авахыг хүсч байгаа,мөн өөрт нь мэдэгдэхүйц ашиг гарахгүй ч хятадад зарах монголын нүүрсний үнийг жаахан боловч нэмэгдүүлэх санаа л явж байгаа үүнийг л нөгөө геополитик гээд байгаам шдээ

      • З
        Зочин

        Хоёр ч дахин уншлаа.

  • З
    Зочин

    Даан ч хол юм даа.