Битүүний өдрийг бүх нийтээр амрах өдөр болгох санал гаргажээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5273.webp

Иргэн Г.Номин-Эрдэнэ битүүний өдрийг бүх нийтээр амрах өдөр болгох тухай хууль батлуулах өргөдөл санаачилжээ.

Тэрбээр битүүн нь Цагаан сарын бэлтгэл ажлыг хангахаас гадна монголчуудын уламжлалт ёс заншил, соёл, бэлгэдлийг илэрхийлдэг чухал өдөр гэдгийг онцолжээ.

Гэвч битүүний өдөр ажлын өдөр таардаг нь баярын бэлтгэлээ бүрэн хангахад хүндрэл учруулдаг тул уг өдрийг бүх нийтээр амрах өдөр болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Тус өргөдөлд энэ сарын 16-ны өдрийн 14:39 цаг хүртэл иргэдээс санал авах бөгөөд одоогоор 3,325 хүн дэмжиж, гарын үсэг зуржээ.

Хэрэв өргөдөл 100,000 хүний дэмжлэг авбал УИХ-аас ажлын хэсэг байгуулж, саналыг судлан хэлэлцэх юм.