СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш төвийн хэсгээр, 17-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Цаг агаарын улмаас ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа.
Өнөөдөр буюу 15-нд баруун болон говийн аймгуудын зарим нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хотод цас орохгүй. Шөнөдөө өмнөх хоногоос 10-15 градусаар эрс хүйтэрч, Яармаг-Сонгины орчмоор -19...-21, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн байна. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байх төлөвтэй.
Иргэд, жолооч нар хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, халтиргаа гулгаанаас сэрэмжлэхийг анхааруулж байна.


