ЭЦА: Хууль бус мод бэлтгэсэн 13 үйлдлийг шалгаж байна
00

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.
Эрүүгийн хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах нь гэмт хэрэгт тооцогдоно.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


