57 дугаар цэцэрлэгийн ЭРХЛЭГЧ: 15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:2024/11/462578141_1112200943795405_6026261736130563243_n.jpg

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож буй нь цэцэрлэгийн камерын бичлэгт бичигджээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн туслах багш Н нь хүүхдүүдийг алгадаж, чирч буй нь бичигдсэн байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа "Энэ харамсалтай үйл явдал өнгөрсөн Баасан гарагт болсон юм байна. Гэхдээ өчигдөр буюу Даваа гарагт өглөө хүүхдийн ээжийнх нь хүсэлтээр бид хамтдаа камер шалгасан. Охин ээждээ "Багш намайг зодсон" гэж хэлсэн юм байна лээ. Хэргийг цагдаагаас шалгаж байгаа. Тухайн багш манай цэцэрлэгт багшийн туслахаар ажиллаж эхэлсэн. Нэг багш маань тэтгэвэртээ гараад түүний оронд ирсэн. Багшийн туслах, хүний нөөц дутмаг байсан учраас зар тавиад 15 жил багшийн туслахаар ажилласан болохоор нь түүнийг ажилд авсан. Энэ багш манайд ердөө хоёрхон сар ажиллаж байна.

15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Алдаа дутагдал нь и монголиа системд оруулж байх хэрэгтэй!!!!!,хэлд ороогүй хүүхдүүд энэнээс илүү өртөж байгаа.Тэд эцэг эхдээ хэлж чадахгүй,явах л дургүй бна мэдээж

    • З
      Зочин

      Яг зөв,ийм хариуцлага байжээж дахиж ийм зүйл гарах нь багасна

  • З
    Зочин

    Харгис сэтгэлгүй хүн хогнуудийг яана даа,

  • Z
    Zzz

    Энэ 68р цэцэрлэгийг бас шалгавал таарна

  • B
    Bataa

    nad nowshin umhi awgaiga oepg ner zuragtai n tawiach tegj bj ene metin hun hogud nigemd bohir herege tarih n bagasna shu