Ц.Баатархүү: Төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр эсвэл иргэдийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2024/11/са.jpg

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллав.

Тэрбээр "Засгийн газрын сайд, яамдууд долоо хоног бүр 11-11 төвд ажиллаж байна. Манай салбарын санал гомдол харьцангуй бага байдаг. Гэхдээ иргэд 11-11 төв дээр гомдлоо хэлээд давхар нийслэл, яамд руу ханддаг биш нэг газарт нь хандсан бол тэр гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийг өнөөдөр ярилцаж байна. Иргэдийн хэлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдгийг мэдэгдэх эргэх холбоог сайжруулах тал дээр 11-11 төв, Засгийн газар хамтран ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг нь тодорхойгүй байж болохгүй гэдэг зарчим баримталж байгаа. Төрийн үйлчилгээ цахимжсан боловч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг нь хэвээр байна.

Тиймээс бид удахгүй хурдан шинэчлэлийн 2.0 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь лангийн систеийн шинэчлэл гэсэн үг. Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Тө зөвшөөрөх үү гэсэн notification ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр эсвэл иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 22-нд өгнө" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайд болгон ингэж ярьдаг ч чаддагүй юм даа. Харж л байхаас биш.

  • З
    Зочин

    Бүх дарга нар цахим болж байгаа, гоё болж байгаа цаас хэмнэнэ гэж ярьж байгаа боловч бодит амьдрал дээр улам л хүнд суртал чирэгдэл цаас нэмэгдсээр байгааг мэдэх үү. бас л тэнгэрээс унаад иээ юу гэлтэй юм ярьдаг нэгэн үү

  • З
    Зочин

    2002 онд л ярьж бсн ингэж Одоо ч ярьсаар л бгамуу Бүхэл бүтэн 23 жил өнгөрчихөөд бншдээ лаларуудаа