ЦЕГ: “Залуус“ хороолол орчимд бусдын биед халдсан 16-17 насны дөрвөн хүүхдийг илрүүллээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:_shariljjj/шинэ/449461206_7653645961414852_3318698322711150984_n-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж, бусдын биед халдсан бүлэг этгээдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүхдүүд эрхээ хэтрүүлэн эдэлж байгаа юм байлгүй дээ дээр дооргүй хүүхдийн эрх гэж өндөр ярьдаг болсон эрх байгаа бол хүмүүжил ёс суртахуун хүүхдийн ҮҮРЭГ гэж бас ярьж эхлэх нь зөв байх оо

  • З
    Зочин

    Zolbin sheesnuud ihsejde, ireedui ch algada ene ulsad