Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн замд хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн нас барж, гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:osol/MPA PHOTO 2023-2-6324.jpg

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн “Овоотын-Ар” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 5 км явах зайд 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар 10.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 18 км замыг туулан 15:48 цагт очиход Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Premio” загварын 4 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/88 настай, эрэгтэй/ автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

“Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлээд байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сүхбаатар, Дорнодын машинууд маш хурдтай явдаг шүү. Энэ хоёр аймаг нь сайн давхивал өдөртөө багтаж очих газраа очдог юм шиг байгаа юм. Ямар 70,80 км үлдээд байхад замдаа хонолтой нь биш гээд “пуужинддаг” гэсэн. Үүнээс бол осол аваар их гардаг. Том осол учираас мэдэгддсэн байна.