Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулгын хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:obeg/JU5A4800 copy.jpg

Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Тэдний зүгээс есдүгээр сарын 8-нд лайв хийж болсон явдлын талаар ам нээсэн.

Тодруулбал, Б.Гантулга "Болсон үйл явдал энгийн. Тэмдэглэлт үйл явдал болоод, найзуудаараа алкохоль хэрэглээд хоёр хос хоорондоо маргалдаж байгаа л үйл явдал. Аргагүй эрхэнд Н.Уринг алгадсан" гэсэн бол Н.Урин "Би үнэхээр хүчирхийлэлд өртөөд аймшигтай зүйл болвол би өөрөө уйлаад лайв хийе" гэж ярьсан удаатай. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Б.Гантулгад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл. Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж заажээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сартуул

    Ийм хог шаарыг зөвлөхөө болгодог хог шааран ерөнхий сайдтай байгаа нь гутамшиг шүү...

  • З
    зочин

    залууст эмэгтэй хүнд гар хэрхэн хүрч болохыг зөвлөдөг нөхөр!

  • З
    Зочин

    88 11 unp dugaartai lexus 570 hovdiin aluurchin