32-ын тойргоос 17-р сургуулийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 27-31-ний хооронд хааж, засварлана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:zam zasvrin ajil/zamaa.jpg

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-н тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 27-ны өдрийн 04:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилт, тэмдэглэлийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    яаг хичээл сургууль орхын өмнө ингэдэг нь яаж байгаа юм болоо ид хөл хөдөлгөөнтэй үеээр энэнээс өмнө ядаж 8сарын эхээр байж болоогүй юмуу.

  • Х
    хотын даргад

    ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замыг ирж үзнэ үү? ЗАСАХ замыг ЯАЖ сонголт хийж байгаад гайхаж байна.

  • И
    И

    Бага тойруу, яармаг... зүгээр замуудыг шинээр хучаад, мөнгө ихдээд байна уу ?чөулуун бродюр шахахын тулд уу? Энэ замд голын бждган зураасын оронд 2 эгнээ чулуун бродюр хийж байна ??? ЗТХЯ, АВДОЗАМЫН ХӨГЖЛИЙН ТӨВ, АТГ энэ асуөдлыг шилгаач. Яадгаа алдчихсан эвдэрхий замууд (найрамдал...), хучилттай замгүй ( майхантолгой...) газрууд байх л юм.