Ж.Баярмаа: Сонгуулийн өмнөх дөрвөн жилд мөнгө, бэлэг тараах, амралтад амраах зэрэг санал авах зорилготой бүхнийг хориглох хэрэгтэй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:bayarmaa gishuun/жу баярмаа.png

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Бид бүгд мэдэж байгаа. Санал худалдан авах ажиллагаа битүү явдаг. Зөвхөн сонгуулийн үеэр л мөнгө тараах, амралтад амраах зэргийг хориглоод, бусад үед зөвшөөрдөг байж болохгүй. Тиймээс нэг сонгуулийн цикл буюу 4 жилийн хугацаанд мөнгө, бэлэг тараах, амралтад амраах зэргийг хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид хэзээ ч мөнгөний нөлөөллөөс ангижрахгүй.

Жишээлбэл, 2028 онд нэр дэвших хүн энэ 4 жилд мөнгө тараах зэргийг хийж болохгүй. Харин 2032 онд нэр дэвших бол мөнгө тарааж болж байгаа юм" гэх байр суурийг илэрхийллээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэмүүлэн гишүүндээ баярлалаа. Нэг зүйлийг сануулахад 126 дотор чинь төсөв батлахад ухамсартай хандах нь байтугай Нара мэтийн гишүүний эрх, үүргээ ч мэдэхгүй хэсэг нөхөд, төсвийн тухай хуулиа ч мэдэхгүй, тавьж буй хэдэн тооны учрыг ч мэдэхгүй хэдэн нөхөд, санаатай луйврын тоо тавьж ашиглах хэдэн нөхөд гээд кнопны цаана эсэн бусын "амьтад" сонгуулийн цоорхойгоор орж ирсэн шүү. 126-гаа чадавхижуул. Жаахан боловсруул. Юун дээр кнопоо дарж буйгаа ч мэдэхгүй хүмүүс жагсаалтын нуувчинд олон бий шүү.

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan