Нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан этгээдийг 1 сая төгрөгөөр торгожээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2025/05/340659654_2846230965510114_5798287759063951575_n.png

Дархан-Уул аймаг, Хонгор суманд оршин суудаг иргэн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан талаар бид мэдээлсэн.

Шүүх “М”-г нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоожээ.

Мөн хохирогч Э-г эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нохойг уяад байвал улам л хүн урна уяхгүй чөлөөтэй нийгэмшүүлж сургах хэрэгтэй байгаа юм даа...

  • З
    зчн

    торгуулыг илүү өндөр байлгах хэрэгтэй энэ бол иргэд ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэнд амь настай холбоотой асуудал. Монголчууд нохойгоо ихэнхдээ сул байлгаж энд тэндгүй л шээлгэж баалгаж байдаг. Харин бусад оронд нохойн ббасаа уутанд хийж хогын саванд аваачиж хаядаг ,байрны пэргэд болон цнцэрлэгт хүрээлэнд шээлгэхийг хориглож торгууль оноодог