Ц.Хулан: Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2025/01/323092526_1126924277973187_8020096714090388058_n.png
legacy:tsoodolin hulan/394675539_692546766140940_1054884966008627825_n.png

Яруу найрагч Ц.Хуланг "Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон"-д гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн.

Тэгвэл тэрбээр шоронгоос захидал бичсэн бөгөөд тэрхүү захидал "ӨДРИЙН СОНИН"-д нийтлэгджээ. Яруу найрагч Ц.Хулан захидалдаа,

"Ялын тогтоол уншуулах болсны цаад учрыг олон нийт одоогоор мэдээгүй. "Маш нууц" хэрэг задалбал хоёроос найман жилийн ял нэмнэ гэдгээр амыг минь барьчихсан. Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя.

2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж "Төрд шүглэсэн зэтгэр", "Аравдугаар богдын наймаа" зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан. Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна" гэжээ.

Мөн түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь "Өдрийн сонин"-оос унших боломжтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Tegeed zarlaaj uhsendee aigaad bga hudalaa hutcaad tertei tergui yltai baij yundaa hudalaa helne we heden jil nemsen nemeegui yltai biz de hudlaa yriad bga ym bishuu eeree eh oronoosoo urwuul yadag bilee ih zasag huulid echiggui tcaaz eeree medej bga biz de

    • N
      Nara

      Чи цаазлаач чамайг дэвсэлсэн дэвслээгүй наад хүнийг чин боомилцон байна эргүү малаа