“Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн даргыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:erdenestavantolgoi/20200311181342_3ddee9bf37fc6d04f324e540fd8c686c.jpg

Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Цог-Өрнөх цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. Түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэгт буруутган ийнхүү шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 55 настай Ц фэйсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн.

Хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн байдаг.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Ажнайгийн тэжээвэр гөлөгнүүд газрын хэвлийн баялаг хулгайлж, хулгайн мөнгөөрөө бүхэл бүтэн аймаг эзэгнээд ханахгүй одоо бүр ийм бузар хэрэг хийж ханамж авдаг болсон уу