Жолооч нар торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол оношлогоонд орох, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох зэрэг 7 төрлийн арга хэмжээ авна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2025/09/IMG_3994.jpg

Авто замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нар торгуулиа хугацаанд нь төлвөл шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Хэрэв жолооч нар торгуулиа төлөхгүй бол нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд төлөх шаардлагатай. Нэг жилийн хугацаанд мөнгөн дүн тухайн торгуулийн 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Нэг жилийн дотор торгуулиа төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг тухайн иргэнд хийнэ.

-Тээврийн хэрэгслийг хяналт, үзлэг оношилгоонд оруулахыг хязгаарлана

-Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлана

-Тээврийн хэрэгслийн үнэмлэх олгох, сунгах, ангилал олгохгүй байх

-Тусгай зөвшөөрөл олгох, сунгахыг хязгаарлана

Тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлана

Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөхийг хязгаарлана

-Үндэсний гадаад пасспорт олгохыг хязгаарлах аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оношлогоонд ордоггүй юм байна лээ.

  • Д
    Дамба

    Юм болгоныг хязгаарлана гэж байхгүй ээ.Солиорсон юм ярьдагаа болимоор юм.Будаач будаач гэхээр сахлаа будав гэгч болох гээд бана шүү.