Д.Сумъяабазар: Хотын даргын ажлаа хүлээлгэж өгсөн ч Нийслэлийн Намын хороог үргэлжлүүлэн удирдана

Улс төр
UBn teamУнших: 1 мин 35 сек
20
legacy:сумка/384520146_301582489290102_8712641268293852247_n.jpg

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг МАН-ын бүлэг дэмжсэн юм. Эцсийн шийдийг Ерөнхий сайд албан ёсоор гаргана.

Тэгвэл уг шийдвэртэй холбоотой Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Манай нийслэлд болохгүй бүтэхгүй зүйл их байгаа гэхдээ болж байгаа олон зүйл бас бий. Одоо олон асуудал тулгарна. Аливаа зүйлд гаргаж байгаа дунд шатны гүйцэтгэгч нарыг сайн шалгах хэрэгтэй. Дараагийн хотын дарга болох хүн хэцүү дээ. Ямар ч хүн гарч ирээд энэ хүнд хэцүү нөхцөл байдалд ажиллана гэдэг хэцүү шүү. Хотын даргын ажил бол хайруулын таваг гэсэн үг. Тиймээс дараагийн хотын даргаа хайрлаарай гээд байгаа юм.

Би Улаанбаатар хотод эрүүл эдийн засаг, эрх зүй, засаглалтай байх ёстой гэсэн бодлогыг зорилгоо болгож, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, хотын даргын ажлаа авч байсан. Хот анх удаа бонд гаргахаар шийдсэн. Хотын хууль хэзээ ч УИХ-ын босгыг давж байгаагүй. Энэ жилүүдэд давсан. Олон зүйлийг би иргэд болон дэмжигч нарынхаа хүчээр давж, ард нь гарч байсан.

Энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг хангах ёстой. Дулааны улиралд зам засварын ажлаа хийж амжих хэрэгтэй. Сэлбэ гол дагуух бүтээн байгуулалтыг ч яаралтай байгуулах шаардлагатай. Хотын төсөвтэй холбоотой асуудал удахгүй хэлэлцэгдэнэ. Гэх мэт ажлууд тасралтгүй явах ёстой юм шүү. Өнөөдрийг хүртэл намайг шударга шүүмжилж, хурцалсан хэвлэл мэдээллийн байгууллагадаа баярлаж байна.

Автобусны тендерийн тухайд хот өөрийн эрх зүйн хүрээнд л зохион байгуулсан. Иргэдийг төөрөгдөлд оруулж бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Харин иргэд өөрсдөө танилцаж таалагдахгүй бол буцаая гэдэг нээлттэй байр суурь баримталсан юм шүү. Маш олон хүний эрх ашиг оролцсон, их зовлонтой бөгөөд хүнд ажил байсан гэдгийг хэлье. Дутуу дулимаг хийсэн бүгддээ уучлал хүсэж байна. Хэдий үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн ч нийслэлийн Намын хороо журмаараа үргэлжилнэ. Энэ бол миний байгуулсан намын хороо.

Эцэст нь үнэнээ л хэлье. Би ногоон автобусны хэрэгт огт оролцоогүй" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ийм хүнээр удирдуулсан нам яадаг юм бол доо 2024 онд л харцгаая даа

  • З
    Зочин

    нийслэлийн намын хорог өмчилдөг байна штээ. байлгах үгүйг чинь намын хорооны гишүүд шийддэг юм. миний гээд байгаа нөхдүүд чинь одоо ноход болно доо, жам нь тийм юм