Б.Жаргалсайхан: Ногоон автобусны хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг албадан саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:prokuror/жаргалсайхан.jpg

Ногоон автобусны асуудлаар өнгөрсөн шөнө дөрвөн хүний гэрт нэгжлэг хийж, цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа ба өнгөрсөн шөнө "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мөн газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа юм. Энэ талаар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодруулахад, "Ногоон автобусны гэх хэрэгт холбогдуулан урьд шөнө дөрвөн хүнийг албадан саатуулсан байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дөнгөж эхэлж байна. Прокурорын байгууллага хяналтаа тавиад ажиллаж байгаа" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түгжрэлийн сайдыг хорих ёстой. Тэр угаасаа энэ луйврыг гардан хийх үүрэгтэй сайд байж.Ард түмэнд баригдаад аргагүйн эрхэнд огцорсон болж зугатаах нь хөөе.

  • З
    Зочин

    Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh

  • З
    Зочин

    арай хэтэрч байна сумтай бузарын оролцоогүйгээр энэ хийгдэхгүй учир бас шалгах хэрэгтэй, мөнгө байгаад ч зөв зарцуулахгүй хулгай л бодож байгаа ийм амьтадаар монгол юу хийх вэ