“Daewoo” корпорацийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс УУЧЛАЛ гуйлаа

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:tendon ogoo gankhuyag/Uuchlal.jpg

Монгол Улсад автобус нийлүүлсэн БНСУ-ын "Daewoo" корпорацийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ нэн түрүүнд Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс уучлал гуйж бөхийлөө. Тэрбээр "Наашаа ирэх замдаа би хуучин Dаewoo автобус явж байгааг өөрийн нүдээр харсан. Анх 400 ширхэг автобус оруулж ирэхэд гэрээн дээр нь гарын үсэг зурж байсан хүн би өөрөө юм. Тэгээд 12, 13 жилийн дараа энэ автобусууд Монгол Улсын зам дээр явж байгааг хараад маш их гайхсан бас их хөөрсөн.

Ковидын үеэр дэлхийн автобусны үйлдвэрүүд бүгд зогсолтод орсон. Манай компани ч бас нэлээн хүнд асуудалд орсон. Гэхдээ эргээд энгийн байдалдаа шилжихэд манай компани ч бас Катар, Саудын араб, Ирак, Судан гэсэн улсуудтай автобус нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Монголын "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуягтай 600 шинэ автобус нийлүүлэхээр гэрээ хийж, энэ төслийг эхлүүлсэн. Монголоос захиалга өгөхөд манай компани их богино хугацаанд үйлдвэрлэсэн. Ингэхдээ жижиг сажиг, будагны ч юмуу алдаанууд гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэхдээ том алдаа биш шүү.

Сүүлийн ганц хоёр өдөр сошиалаас мэдээллүүд харсан. Энэ бол худал мэдээллүүд" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хотын иргэн

    далд ор тонил , сэгээ аваад зайл . өмхий кимчи нүүд ингэж та нар монголын луварчидтай нэгдэж монголын ард түмнийг доромжлохгүй шүү , дэлхийн шившиг болгоно. монголын ард түмэнтэй эвлэлдэн нэгдэн шудрага ёс төлөө тэмцэх солонгос ын иргэд хэвлэл мэдээлэл олон нийт бий гэдэгт итгэнэ . шившиг . далд ор зайл . бөхийн тонгойх дыг чинь доромжлол хэмээн үзнэ . далд ор тонил .

  • З
    Зочин

    Наад зах нь .Кассет тоглуулагчтай эртний хөгжим хаанаас олдог байна аа