БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх боломжгүй

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын баярын өдрөөр ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлсэн. Тодруулбал, "Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэ. Энэ талаар бид тооцоо судалгаа хийсэн. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 03-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол Монголын багш нар аравдугаар сарын 05-нд буюу "Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр"-өөр ажил хаялт зарлахаар ажиллаж байна" гэсэн юм.

Харин тэдний эл үйлдэлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх боломжгүй" хэмээлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Юу юу гэнэ вэ? Багш нар давтлага төлбөртэй өгдөг, хичээл заачихаад дараа нь өөр ажил хийлгэдэг болго гэх мэтээр шаардлага тавих юм гэнэ. Хичээлээ заасан нэр зүүгээд тэр сэдвээсээ Хэтэрсэн хүнд сэдвээр шалгалт аваад сурагчдадаа та нар хичээл ойлгоогүй байна төлбөртэй давтлаганд суу гэх байхаа. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг болох нь л дээ.