С.Эрдэнэ: Түрэмгийлэгч Оросын төлөөний хүн “Хөх туг“ гэж орилоод АН-ын гишүүдийн итгэл үнэмшил, үнэт зүйл рүү нулимаад байж огт болохгүй

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:Erdene gishuun/ыа.jpg

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хөдөө орон нутгуудаар явж, "Хөх монгол хөх туг" уулзалтыг зохион байгуулж, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны гишүүд болон иргэдтэй уулзаж буй. Тус уулзалтыг одоогоор Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс, Ховд, Завхан аймагт аймагт зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ "Манай АН-ын Үндсэн дүрэм, журамд хэн дуртай нь намын үнэт зүйл үзэл санааг үгүйсгэсэн үйлдэл хийхийг хориглодог. АН бол үзэл санаатай үнэт зүйлтэй дүрэм журамтай нам. Түрэмгийлэгч Оросын төлөөний хүн "Хөх туг" гэж орилоод АН-ын гишүүдийн итгэл үнэмшил, үнэт зүйл рүү нулимаад байж огт болохгүй" хэмээлээ.

Манай АН-ын ҮД,журамд хэн дуртай нь намын үнэт зүйл үзэл санааг үгүйсгэсэн үйлдэл хийхийг хориглодог!АН-бол үзэл санаатай үнэт зүйлтэй дүрэм журамтай нам! Түрэмгийлэгч Оросын төлөөний хүн Хөх туг гэж орилоод АН-ын гишүүдийн итгэл үнэмшил,үнэт зүйл рүү нулимаад байж огт болохгүй!

— С.Эрдэнэ (@serdenemn) September 8, 2023

Харин намын дарга Л.Гантөмөр “Хөх Монголын хөх туг“ уулзалт цэвэр АН-ын гишүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй тул дэд дарга П.Галиндэв оролцож байгаа" гэсэн байдаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Эрдэнэ бол хутган үймүүлэгч хорлон сүйтгэгч хулгайч. Монголын төрөөс хамгийн түрүүнд зайлуулах ёстой.

  • З
    Зочин

    АН энэ Эрдэнээ зайлуулаач . Ер нь МАНАН мафид элсээд хүчин зүтгэж байсан хүмүүсийг бүгдийг нь зайлуулахгүй бол хэцүү дээ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Ер нь бол өлхөн монголын хүн амын 51% нь энэ эрдэнэ гээчийн үзэн ядаад оросыг давгүй дэмжэнэ дээ . Америкийн бөгс долоогч элчин дээр нь ороод өрөгдөл өглөө ч гэх шиг ха ха ха