УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын орлого, хадгаламж нь нийт 2 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Munh-Orgil gishuun/ыбйи.jpg

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ХОМ-т өөрчлөлт орсон нь олны анхаарлыг татаж байна.

Түүний жилийн орлого 34 сая төгрөг байсан бол 48 сая төгрөг болж нэмэгдсэн. Харин гэр бүлийн орлого нь 67 сая төгрөг байсан бол нэг тэрбум 127 сая төгрөг болж нэмэгджээ.

Түүний авлага 4 тэрбум 912 сая төгрөг байна. Харин нэг тэрбум төгрөгийн орон сууцтай байсан бол 2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай болжээ. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,- 1 автомашинтай. Мал аж ахуй, газар байхгүй. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 8 тэрбум, 334 сая төгрөгийн хадгаламжтай байна. Хадгаламж нь өмнө нь 6 тэрбум 905 сая төгрөг байжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    7 сарын 1-нд 5 залуу амиа алдахад Хууль зүй Дотоод хэргийн сайд байсан Мөнх-Оргил тушаал өгсөн байдаг. Гэтэл энэ муухай хувхай царайт ял эдлэх бус харин ч ашиг хонжоогоо нэмэгдүүлсэн байна. Монгол ийм л шударга бус нийгэм болсон.