Хичээлээ тараад явж байсан сурагчийг зүс таних хүүхдүүд биед нь халдаж зоджээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Нийслэлийн 62 дугаар сургуулийн 10 дугаар ангийн хүүхдүүд нийлж, бүлэглэн нэгэн хүүг зодож, хүнд гэмтээсэн хэрэг өчигдөр 21.00 цагийн орчимд гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сонгинохайрхан дүүрэгт ядуус их учраас гэмт хэрэг их гардаг. Аав нь машины эд анги хулгайлдаг байхад хүү нь найзуудтайгаа нийлж гараж, амбаар ухдаг байх жишээтэй. Үе залгамжилсан хулгай, дээрэмчид бий болж байна.