Шүүх “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан“ С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:UBTZ/Батдөл (1).jpg

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Наад батдөлийг суллах л юм бол нүүрний хулгайч нарыг зөнд нь орхиж бна гэсэн үг ард түмэн эсэргүүцэж байна

  • З
    Зочин

    Зөв зөв сайн суулгаж бгаад хамсаатан ах нарыг нь барьж ав