Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг маргааш буюу ирэх мягмар гарагт хэлэлцэхээр товложээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:maralmaa osol/ars-1.jpg

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ.

Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх маргааш буюу ирэх мягмар гарагт буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.

Сануулахад, тэд шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.

Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag

  • Д
    Дамба

    Энэ новш мөргөж гэмтээгээгүй бол хүүхэд юу гэж хохирох юм бэ.Гавъяа байгуулсан юм шиг солиорохоо болимоор юм.Ял нь хөнгөдсөн учраас давж заалдаж байна.Тийм учраас хорих ялаар соль....