С.Ганбаатар: Ж.Ганбат 1,2 их наядын тендерт Хөгжлийн банканд 126 тэрбумын өртэй “Моннис групп“-ыг хууль бусаар сонгон шалгаруулсан

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:ganbat sangiin yam/D1DD02A0-6D97-46AB-8A6D-5122AA7A3DE4.jpg

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БЭТ сунгах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "БЭТ-ийн хугацааг сунгахыг дэмжихгүй байна. Ж.Ганбат нь Монгол Улсын ХБ-ны ТУЗ-ийн дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн гишүүн, ЭТТ компанийн Гүйцэтгэх захирал, мөн Сангийн яамны ТНБД-ын албан тушаал хашиж байна.

Тэрбээр тендерийн тухай хууль зөрчиж, ЭТТ-н хөрс хуулалтын тендерт Хөгжлийн банканд 126тэрбум төгрөгийн өртэй Моннис майнинг компанийг шалгаруулсан байна. Тендерийн тухай хуулиндаа улсад ямар нэгэн хохирол учруулаагүй өр төлбөргүй компани шалгарах ёстой байдаг ч Моннис группыг ХБ-нд өртэй гэдгийг нь мэдсээр байж шалгаруулсан" гэжээ.

Тодруулбал, Хэрэв дээрх тендерийн асуудлаар Сангийн яаманд гомдол гаргалаа гэхэд тухайн гомдол нь ТНБД буюу БЭТ Ж.Ганбатад өөрт нь очиж таарна гэсэн юм.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайч хаана их мөнгө үнэртэнэ тэр лүү зүтгэж байдаг МАН-ын том хулгайч нарт хахууль авилга өгч сурсан хулгайч

  • З
    Зочин

    Ж.Ганбат Наранцогт нар олон жил Ч.Хүрэлбаатарын гар хөл болсоор ирсэн. Хүрэлбаатар ыг ухахад мөнгө санхүүгийн олон НО илэрнэ шүү

  • З
    Зочин

    Энэ монгол улсад эзэн гэж байхгүй юм бна бүгд намын санхүүжилтийг босгосон хулгайч луйварчингуудаа төр засаг нь хулгай хийлгэсийн болохоор яаж ч чадахгүй өр ширээ ч авч чадахгүй ингээд л атганд нь орчихсон бгам бна

  • З
    Зочин

    Моннисийн гар хөл юм бна ш дээ наадах чинь боль боль сангийн яаманд ч ажиллуулах шаардлагагүй хүн бна бөөн луйвар