Нийслэлийн МАН-ын Бага хурал 10.00 цагаас эхэлнэ
00

Өнөөдөр буюу 11-р сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал хуралдах талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус хурлаар одоогийн дарга Х.Нямбаатарын дөрвөн жилийн тайланг хэлэлцэж, дараагийн даргаар одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. Тус хурал 10.00 цагаас эхэлнэ.



