Ц.Сандаг-Очир: Манай нам ярс гээд л гараа өргөөд дэмждэг байсан үеэ бодоход нээлттэй болчихсон шүү дээ
00

Нийслэлийн МАН-ын Бага хурал эхэлж байна. Өнөөдрийн хурлаар Х.Нямбаатарын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг сонсож, одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвыг нийслэлийн намын дарга сонгох асуудлыг шийдвэрлэнэ.
Энэ талаар БОУАӨ-ийн сайд, нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Ц.Сандаг-Очироос тодруулахад "Х.Нямбаатар Нийслэлийн намын даргын ажлаа Б.Пүрэвдагвад өгөхөө албан ёсоор илэрхийлсэн. Цахимаар тайлангаа тавина гэсэн. Х.Нямбаатарт ирэх өдөр байх байлгүй дээ. Илэрхийлж буй байр суурь нь хувь улстөрчийнх. Манай нам чинь ярс гээд л гараа өргөөд дэмждэг байсан үеэ бодоход нээлттэй болчихсон шүү дээ" гэв.



