ТОДРУУЛГА: Зодуулсан хүү ухаан ороогүй, амьсгалын аппараттай байна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:gemtliin emneleg/_MG_1262.jpg

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан. Уг хэрэгт хүүгийн ээж Л болон хамтран амьдрагч Э нарыг нь цагдан хориод байгаа. Хүүгийн биеийн байдал нь маш хүнд, хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн бяцралттай, сээр нурууны гуравдугаар нурууны хугаралттай, тархины гэмтэлтэй ирсэнийг ГССҮТ-өөс мэдээлсэн.

Тэгвэл хүүгийн биеийн байдал хэр байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Биеийн байдал нь хэвэндээ, аппараттай байгаа. Одоо болтол ухаан ороогүй байна" гэх тайлбарыг өглөө.

Б.Уугангэрэл