Ж.Энхцэцэгийн ёс зүйн алдаа болон илэрсэн 9 зөрчилтэй нь холбогдуулан чөлөөлжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:orgoo amarjih/252469484_1006307183247674_7116078189023643927_n.jpg

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь ийнхүү чөлөөлсөн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ж.Энхцэцэгийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн ЭМЯ-наас шалгаж эхэлсэн гэх ба энэ хугацаанд ес орчим зөрчил илэрсэн аж.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч хийсэн мэдээллийн үеэр Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол ирсэн ба эмнэлгийн 138 ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээллийг олон нийтэд гаргаж тавьсан юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    эрүүл мэндийн яамны бодлого буруу ж нь түр албан тушаал дээр бүр юм шиг ажиллуулдаг үр дүнгийн гэрээ нь хангалтгүй үнэлэгдсэн байхад ажиллуулаад л байдаг

  • Х
    Хөх Монгол

    Монгол эхчзздэд нэн хэрэгтэй дарга байсан шүү МАЛНУУД АА

  • Б
    Бямбаа

    https://www.facebook.com/byambaa.suren.5/posts/pfbid0JeSRi63vNLVzTe6KFxdrXEWoup4ECRxaQSrFZpBWqeScZwv2fAEfRuP6wYATqUMil?notif_id=1665644398346552&notif_t=feedback_reaction_generic&ref=notif

  • М
    Монгол залуу

    Архи уухаа боль гсн нь дарамт болоошшшш

  • З
    Зочин

    Архи уухаа боль гсн нь дарамт болоошшшш