Хатант интернэшнл, “Ховд дэвжээ” багууд ялж, тус бүр 8 сая төгрөгийн шагнал авлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_5005.webp

МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын хоёрдугаар тойргийн барилдаан эхэлж, энэ өдөр Увснуур дэвжээ баг Хатант интернэшнл багтай, Ховд дэвжээ баг Эв монгол багтай тус тус барилдав.

Хатант интернэшнл баг 21:4-өөр эхний ялалтаа авсан бол Ховд дэвжээ баг 19:6-аар хоёр дахь ялалтаа авч, тус бүр ялсан багийн шагнал 8.000.000 төгрөгөө гаран авлаа. Бөхчүүд мөн давааны шагналаа авна.

IMG_5006.webp

Шагналыг МҮБХ-ны Тэргүүлэгч улсын заан М.Өсөхбаяр, улсын начин А.Хатансайхан нар гардуулав.

Маргааш 14.00 цагаас Аймгийн наадмын түрүү бөхчүүд тойргийн журмаар барилдана.


ЗУРГИЙН ЦОМОГ