Явган хүний зам дээр машинаа тавьбал жолоочийн эрхийг НЭГ ЖИЛЭЭР ХАСАХ өргөдөл санаачилжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_5009.webp

“Зогсоол олдохгүй байна” гэх шалтгаанаар жолооч нар машинаа явган хүний зам, нэгдүгээр эгнээнд байрлуулах тохиолдол олон. Ингэснээр бусдад саад учруулж, бухимдуулж буйг зарим иргэд шүүмжилдэг. Тэгвэл иргэн Д.Уранцэцэг “Явган хүний зам дээр машинаа байрлуулсан жолоочийн эрхийг нэг жилээр хасах” өргөдлийг d.parliament цахим системд санаачилжээ.

Дээрх өргөдөл 100 мянган иргэний санал авбал УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.