Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд хоёр хаврын морин уралдааны асуудлаар САНАЛ ЗӨРЧИЛДӨВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-11-100-65570.webp

УИХ-аар хаврын морин уралдааныг сэргээх тухай У.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж буй. Үүнээс шалтгаалж, гишүүд санал зөрөлдөөд байгаа юм.

Тэгвэл ҮАБЗ-ийн хоёр гишүүн буюу УИХ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар дээрх асуудлаар санал зөрчилдлөө. Тодруулбал С.Бямбацогт "Хаврын морин уралдааныг хориглосноор асуудал шийдэгдэхгүй. Ил тод, хариуцах эзэнтэй болгож, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах нь чухал" гэсэн бол Ерөнхий сайд Хүүхдийн зөвлөлийн хурлын үеэр "Хаврын морин уралдаан сэргээх хуулийг ЗГ бүхэлд нь ДЭМЖИХГҮЙ. Засгийн газар хүүхдийнхээ талд байна" гэлээ.