ДАШТ: Г.Болор-Эрдэнэ шигшээ наймд шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4965.webp

Пара таеквондогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Азийн наадам болон тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөж байна.

Түүний жинд нийт 26 тамирчин хүч сорьж байгаа бөгөөд Г.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн тул эхний тойрогт гоц мөргөсөн юм.

Улмаар шөвгийн 16-гийн тулаанд Казахстаны Айбек Жумангалитай учраа таарч, ялалт байгуулснаар шигшээ наймд шалгарлаа.

Сонирхуулахад, тэд өмнө нь “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын шигшээ наймын төлөөх тулаанд учраа таарч, Г.Болор-Эрдэнэ мөн ялалт байгуулж байжээ.