Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ: III улирлын баримтаа энэ сарын 10-ны дотор бүртгүүлснээр буцаан олголтын мөнгөө авах боломжтой
ХоосонUBn teamУнших: 1 мин
00

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ.
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл энэ улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 10-ны дотор гэхэд системд бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө авах юм.




