Г.Дамдинням: Миний эхнэр Орос 3 дугаар сургуулийн захирал болохгүй

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Damdinnyam/278657951_321424303433380_7318168853965376386_n.jpg

"Монгол-Орос-3" дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдугаар сард чөлөөлөхөө БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тодруулбал, Ж.Соронзонгийн тэтгэвэрт гарах хугацаа болсон тул чөлөөлөх болсон гэсэн юм.

Тэгвэл түүний албан тушаалд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр н.Уянгыг томилно гэх мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Намайг эхнэрээ Орос 3-р сургуулийн захирал болгох гэж байгаа гээд бурж яваа юм байх. Болохоо хүрвэл надтай надгүй болчих хэмжээний боловсрол, туршлага, чадвартай, салбартаа нэр хүндтэй эмэгтэй л дээ.

Хэдийгээр миний эхнэр тэр сургууль байтугайн удирдлага хийх хэмжээний чадвартай ч Орос 3-р сургуулийн захирал болохгүй. Тийм яриа битгий хэл бодол ч бид 2-т байгаагүй, байхгүй" хэмээжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ сагсуу хэн бэ?Эхлээд банкнаас авсан мөнгөө төлчих.Нөгөө 2 оо түлхчихээд өөрөө сугарч үлдсэн биз дээ.Адгийн тэнэг авгайгаа магтдаг гэдэг юмдаа тультраа минь