С.Одонтуяа: "Эгийн голын УЦС"-ыг хэрэгжүүлэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-21-6800.webp

"Эгийн голын УЦС"-ыг хэрэгжүүлэх боломжтой гэж Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд дүгнэсэн талаар УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд асан С.Одонтуяа цахим хуудаснаа мэдээлэл нийтэлжээ.

Тэрбээр "Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг Москва хотноо байрлах Шинжлэх ухааны академийн төв байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтад Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч миний бие С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээчид оролцсон" гэв.