П.Сайнзориг: Допинг илэрсэн бөхийн нэрийг мэдээлэх боломжгүй

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:sainzorig/sainzorig-1.jpg

Үндэсни их баяр наадамд дөрөв давсан 64 бөх болон 16 сур харваачаас допингийн шинжилгээ авсан. Энэ дагуу цахим сүлжээгээр нэр бүхий 7 бөхөөс допинг илэрсэн гэх албан бус мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл допингийн шинжилгээний хариу бүрэн гарч, өнөөдөр /2022.08.22/ албан мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Нийт 64 бөхөөс шинжилгээ авахад зөвхөн нэг бөхөөс допинг илэрсэн. Тухайн бөх маань В сорьцын шинжилгээнд орох үгүйгээ ирэх сарын 01-ний өдрөөс өмнө шийднэ. Одоогоор допинг илэрсэн бөхийн нэрийг дурдах боломжгүй.

Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүд нь худал байсан нь харагдаж байна. Мөн харваачдын асуудал дээр салбар хорооноос мэдээлэл өгөх байх" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэлэхгүй юм бол яах гэж шинжилгээнд явуулдагийн... ....

  • З
    Зочин

    Хэлэхгүй юм бол яах гэж шинжилгээнд явуулдагийн... ....

  • З
    Зочин

    Ил тод ажиллаачээ чи залуу хүн бж. Яахаараа зарлах боломжгүй юм? Хөгийн юманд нь хутгалдаад бх юм. Бөхийн найрааг багасгах юм энэ тр юу ч хийгээгүй наад төгцөгнүүдээсээ ялгарах юм чамд алгаа

  • З
    Зочин

    Ил тод ажиллаачээ чи залуу хүн бж. Яахаараа зарлах боломжгүй юм? Хөгийн юманд нь хутгалдаад бх юм. Бөхийн найрааг багасгах юм энэ тр юу ч хийгээгүй наад төгцөгнүүдээсээ ялгарах юм чамд алгаа