И.Мөнхжаргал: Х.Баттулгыг бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д буцаан хүргүүлнэ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:deed shuuh jagsaal/281576644_558980455587789_7387020881653353365_n.jpg

УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудал юм.

Харин Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татах хүсэлтийг АН-ынхны зүгээс Улсын дээд шүүхэд өгсөн байдаг. Уг хүсэлтийг УДШ-ийн Тамгын газраас нийт шүүгчдийн хуралдаанд танилцуулсан аж.

Тэгвэл энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Шүүн таслах ажиллагаанаас материалаа татсан. . Хүсэлтээ буцаж өгнө" гэжээ.