АНУ-д халдварын улмаас 120 мянга гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаа алджээ

COVID-19
UBn teamУнших: 1 мин
10
legacy:789456.jpg

Халдварын тохиолдол анх илэрснээс хойш АНУ-д 120 мянга гаруй хүүхэд халдварын улмаас эцэг эх, өвөө эмээ, асран хамгаалагчаа алдсан гэж тус улсын Хүүхдийн анагаах ухааны сэтгүүлд мэдээлжээ.

“Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас олон мянган хүүхэд өнчирч байна” гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ судлаач Сюзан Хиллис хэлжээ.

"Коронавирусний халдвараас шалтгаалсан ойрын болон урт хугацааны ноцтой үр дагаврыг бид бүгд, ялангуяа хүүхдүүд хойч үедээ мэдрэх болно. Эдгээр хүүхдүүдийн амссан хохирол, одоо ч мэдэрч буй тэр зовлонг шийдвэрлэх нь бидний эн тэргүүний зорилтуудын нэг байх ёстой" гэж С.Хиллис нэмж дурджээ.

Хүүхдийн анагаах ухааны сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн уг судалгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, Лондоны Эзэн хааны коллеж, Харвардын их сургууль, Оксфордын их сургууль, Өмнөд Африкийн Кейптауны их сургуулийн судлаачид хамтран хийжээ.

Судлаачдын тооцоолсноор, коронавирусний улмаас АНУ-д өнчин хүүхдийн тоо 15 хувиар өсжээ.

"Халдварын улмаас эцэг эх, асран хамгаалагчаа алдсан хүүхдүүдийн тоо өнгөрсөн 18 сарын хугацаанд дэлхий даяар тархсан цар тахлын үр дагаврын нөлөөг харуулж байна" гэж Лондоны Эзэн хааны коллежийн судлаач Александра Бленкинсоп онцолжээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай (intesa.sanpaolo.insurance@gmail.com) Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна