Л.Энх-Амгалан: Улстөрийн зорилгоор намайг Ерөнхий сайд болно гэж худал мэдээлэл тарааж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 5 сек
50
legacy:Enh-Amgalan said/Capture copy.jpg

Шатахууны хомстол, халдварын тархалт, "Цахим Үндэстэн" үйл ажиллагааг олон хүн бөөгнүүлэн зохион байгуулсан зэрэг асуудлаас болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хариуцлага хүлээ хэмээн зарим иргэд шаардаж буй. Харин уг мэдээлэлтэй зэрэгцэн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг ч дараагийн Ерөнхий сайд гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.

Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өгчээ. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд цахим орчинд намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааг улстөрийн зорилгоор хийж, олон нийтийн сүлжээгээр тарааж буйд харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын кабинет бол нэг хүний биш багийн төлөвлөгөө, багийн үйл ажиллагаа, багийн хэрэгжилт байдаг. Засгийн газрын алдаа, оноо, үүрэг хариуцлага бүхэн Засгийн газрын гишүүд бидний хамтдаа үүрэх үүрэг хариуцлага гэдгийг маш сайн ойлгож байна.

Миний хувьд Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэхийг зорьсон нь зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох юм. Надад хариуцсан салбартаа хийх ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл маш их байна.

Бид 30 жил хангалттай улс төржлөө. Одоо бол сандал ширээний төлөө өчүүхэн тэмцлээ хойш тавих цаг. Цар тахал, бензин шатахуун зэрэг цаг зуурын сорилт бэрхшээлийг бид улс төржилтөөр бус, харин эв нэгдэл, хамтын зүтгэлээр даван туулах болно" хэмээжээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин-2

    Олонхийн эрх ашигт нийцсэн өөрчлөлтийг хүмүүс дэмждэг.Цөөнхийн эрх ашигт нийцүүлэхээс эмээдэггүй сайд хэн байсан ч дэмжих ёстой.

  • З
    Зочин

    Мань хүн санаатайл юм бна

  • З
    зочин

    ene noxor chadaxgui bolovsroliin yamaa udirdaj chadaxgui , zugeer yaridag l olon jil ix xurald suusan boloxooroo poporch baigaa um duugui kabinetaaraa ogtsor. tsaashlaad ardiin namiig tatan buulgax xeregtei

  • З
    Зочин

    АРД ТУМНИ СОНГОЛТ ЧАМАС УР ХУН ТАНАИ НАМД АЛГА

  • Z
    zochin

    gants ervvl saruul uhaantai hiij bga vil vg ni bodit vr dvntei bolhoor chin l ard tvmen demjij bgashde tvvnees bish uur zorilga bhgvi