Ерөнхий сайд: Иргэд гадуур жагсаал тэмцэл хийж огт болохгүй

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:hereglesen zurag/Оюунэрдэнэ.jpg

  Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн вакцинжуулалтын цэг дээр ажиллаж байна.

  Энэ үеэр Ерөнхий сайд АН-ын гишүүд жагсаал хийж буй асуудалд “Бидний хувьд хэцүүхэн өдрүүд болж байна. Засгийн газар цар тахалтай тэмцэх арга хэмжээ авч эхэлсэн цагаас хойш л намууд хоорондоо тэмцэлдэж байна. Энэ бол цэвэр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Аюулгүйн зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд бүгд хоорондоо нэгдмэл байж шийдвэр гаргах ёстой. Хөл хорио суларсан ч одоо улбар шар түвшинд хязгаарлалт хэрэгжиж байна. Иймд иргэд гадуур жагсаал тэмцэл хийж огт болохгүй. Аль болох гэртээ байж халдварыг тархаахгүй байх хэрэгтэй” хэмээв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    нөгөө ард түмэн минь ард түмэн минь гээд байсан хүмүүс ан ийн зарим гишүүд ерөнхийлөгч маань шал худлаа юмаа албан тушаал ийн төлөө бол ард түмэн чинь тахалтай тэмцэж байна та нар албан тушаалийн төлөө тэмцэж байдаг үнэхээр танигдаж байна даа

  • О
    ок

    залуу сайдаа дэмжинэ