Л.Баттөр: Долоо, наймдугаар сард Pfizer вакцин ирвэл хүүхдүүдээ дархлаажуулна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Амараа зураг/Баттөр.JPG

Одоогийн байдлаар нийслэлийн хүн амын 80 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ. Төлөвлөсний дагуу вакцины татан авалтууд хийснээр зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдээ бүрэн дархлаажуулах юм. Түүнчлэн 17 ба түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна. Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" гэв. 

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЭНЭ ВАКЦИНЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ДАРАА НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ШТЭЭ. ЯАГААД ЭНЭ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ТА НАР ЯРЬДАГГҮЙ ЮМ БЭ. ЯНЗ БҮРИЙН АСУУДАЛ ГАРВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ УЧРААС ХҮМҮҮС САЙН БОДОЖ ҮЗ

  • З
    Зочин

    Болж л байна