Сангийн яамны ТНБД Б.Анарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр М.Санжаадоржийг томилохоор болжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2024/10/санжаадорж.jpg

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр М.Санжаадоржийг томилохоор болжээ. Тодруулбал, Ч.Анарын хувьд Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны тавдугаар сард ТНБД-аар томилогдсон юм. Ийнхүү тэрбээр гурван сарын хугацаанд ажиллаж, ийнхүү ажлаа өгч байгаа аж. Харин түүний оронд үүрэг гүйцэтгэхээр болоод буй М.Санжаадоржийн хувьд одоо Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажилладаг.

Эл томилгоотой холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар албажих учиртай юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж буй бөгөөд эл томилгоог албажуулах болтой.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Даваацэрэн

    Анарыг Авлигатай тэмцэх газар маш сайн шалгах ёстой Грийнхимистри компаниас их хэмжээний хахууль авч тендерүүдэд маш олон компанийг унагаж, хятад компаниудад тендерт шалгарах нөхцөлийг хангасан.

  • Б
    Бат-Ирээдүй

    Нэг ч авилгач зайлж дээ, ямар юмных нь төрийн албан хаагч байхав увайгүй авилгалчин байсышдээ

  • З
    Зочин

    Анараасаа бол илүү нь ойлгомжтой.

  • З
    Зочин

    үнэнч шударга өндөр боловсролтой ажлаа мэддэг залуу хүн нэг хаалга хаагдахад дараагийн өргөн хаалга нээгдэх нь дамжиггүй Амжтлт

  • З
    Зочин

    Монгол төрийн мөнгийг хяналтгүй завших гэсэн бүлэг Анар даргыг чөлөөлсөн бололтой. Өндөр боловсрол, ухаалаг, шудрага зарчимтай учраас төрийн мөнгийг хулгайчид алдах боломж олдохгүй болдохоор арга чарга хэрэглэж дээ. Үнэнд хэзээ ч гүйцэгдэнэ дээ. Сангийн яам үнэхээр харалган байна даа

  • З
    Зочин

    Эрчим хүчний яамны Т.Н.Б Эрин-Өлзий хэзээ чөлөөтэй болох уу