“Ерөнхий сайдыг огцруулах бичигт бүлгийн 42 гишүүнээс 40 нь гарын үсэг зурсан“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2026/08/wkukk.jpg

Ардчилсан намын ээлжит "4/11" мэдээллийн цаг боллоо. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайдыг огцруулах бичигт бүлгийн 42 гишүүнээс 40 нь гарын үсэг зурсан. Ж.Баясгалан гишүүн хувийн шалтгаантай байгаа. Намын нэгдмэл бодлого, байр суурь гэж зүйл бий. Тодорхой хүмүүст хариуцлага тооцох асуудлыг санал гаргана" гэв.

Дашрамд дурдахад, өнгөрөгч долоо хоногийн мэдээллийн цагийн үеэр АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан "Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын бүлгийн бүх гишүүн санал нэгтэйгээр гарын үсгээ зурсан" гэх мэдээллийг өгсөн. Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудаснаа "Би зураагүй, зурахгүй" гэдгээ илэрхийлсэн юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та нарыг ард түмэн сайн мэднэ дээ. Ямарч ЗГ байсан энэ байдал дээрдэхгүй улам дордоно. Дөнгөж 4-сар ажиллаж байгаа засгаа огцруулаад өөрсдөө сайн юманд хүрнэ гэж найдаж байна уу. Хуцдаг лаларууд. Улс орныг улам самарч тогтворгүй байдал бий болгож иргэний дайн болгох уу. Бусдын зууш болгож эх орныхоо тусгаар тогтнолоор тоглох үлджээ дээ энэ нэг АН лаларууд...тонилж үз. Танай намд уул нь эх оронч хүмүүс бий шүү.

  • З
    Зочин

    Энэ 2 сайд болох санаатай юмаа даа

  • З
    Зочин

    Ээлжлээд л сайд болж тоглоод байх санаатай юмаа даа