С.Бямбацогт: Өмчтэй болох мөрөөдлийг залилангаар сүйтгэдэг байдлыг таслан зогсооно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:ByambatsogtDARGA/speaker.png

Ирэх есдүгээр сарын 15-нд намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор тус чуулганаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрбээр "2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар орон сууцны залилангийн улмаас 3111 иргэн хохирогч болж, хохирлын хэмжээ 107.7 тэрбум төгрөгт хүрээд байна.

Энэ бол зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал биш. Энэ бол олон мянган иргэний хөдөлмөр, мөрөөдөл, сэтгэл зүй, цаг хугацаатай холбоотой асуудал юм.

Хууль амьдралд бодитоор хэрэгжиж, иргэнээ хамгаалдаг байх учиртай. Иймээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Хуулийн төсөл нь орон сууцны захиалгын үйл ажиллагааг ил тод болгох, нэг байрыг давхардуулан худалдах эрсдэлийг бууруулах, иргэд маань гэрээ байгуулахаасаа өмнө хэрэгцээт мэдээллээ нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Бидний хийх эрх зүйн шинэчлэлийн зорилго бол залилан гарсны дараа шийдвэрлэх бус, залилан гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх юм" гэв.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Сайн буянтай хууль байнадааа

  • З
    Зочин

    Маш зөв. Хүндийн хүнд асуудал

  • З
    Зочин

    Танай намынхан улсын үйлдвэр , аж ахуйн газар , байгалийн баялгийг залилангаар авч өмчтэй болсон хулгайчууд шүү дээ. Одоогийн залууст шударгаар амьдрах боломж гэвэл МАН АН--ыг улс төрөөс зайлуулж улсын өмч хөрөнгөө буцааж авах.