Ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа эрх баригчид өнөөдрийн ЧУУЛГАНЫГ ЦУЦЛАВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70

Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа саатлаа. Өчигдөр УИХ-ын чуулганаар төсвийн хэлэлцүүлгүүдийг хийж, ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах байсан ч 14.00-18.00 цагийн хооронд бүтэн дөрвөн цагийн турш ирц бүрдэхийг хүлээсэн. Улмаар ажлын цаг дуусахтай зэрэгцэн, баасан гарагт ч ирц бүрдэхгүйг мэдсэн УИХ-ын дарга С.Бямбацогт яаралтай зохицуулалт хийж, чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулахаар болсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өчигдөр, өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсоод буй юм.

УИХ дахь АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгүүдээс ажлын гурав хоногийн завсарлага авсан тул хуралд оролцохгүйгээ мэдэгдсэн. Харин МАН-ын 68 болон ХҮН намын найм, Үндэсний эвслийн дөрөв, ИЗНН-ын дөрөв буюу нийт 84 гишүүн ирцээ бүрдүүлэн хуралдаж, томилгоо, төсвөө хэлэлцэх бүрэн боломжтой ч МАН 30:38-ын хуваагдлаа ирцээрээ ил тод харуулав. МАН-ын генсек Я.Содбаатар "Манай нам зөрчилдөөнгүй" гэж хэлсэн ч түүний "Засгийн газрын эсрэг үйлдэл хийсэн гишүүнийг МАН-аас хөөнө" гэсэн үг нь МАН хагаралдаангүй байгааг үгүйсгэсэн явдал болсон бөгөөд олонхоороо ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь ч үүнийг нотлон харуулж буй.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хаа бсан 10 жилийн өмнөөс хүн шоолсны төлөө тусгай албанд элсүүлж өөд нь татна гэсэн Даанч худла молиго байж дээ

  • З
    Зочин

    Ман-ын зул нь Бөхөх өдөр улам ойртсоор өдөр өдрөөр маш буруу хүмүүс залуусаар бүрдсэн нам болсон гэдгээ харуулсаар АН бүүр цаашаа

  • З
    Зочин

    Шившиг мөрдөстүүд гэдгээ харуулчих шиг боллоо доо мөрдсөн доор хөгийн хүмүүс байдаг гэдгээ харуулсаар АН бүүр цаашаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    126 гахайг тараая аа Монголчуудаа, жагсаалтын бус ард түмэнтэй нүүр тулж уулзаад сонгогддог тогтолцоог сэргээхгүй бол жагсаалтын гахайнууд нь данхын заавраар монголын төр монголын ард түмний эрх ашгаар тоглоод байна ахиад 2 жил урт хугацаа

  • З
    Зочин

    jagsaalt shantaaj lalruudaa hooj yavuulaa

  • З
    Зочин

    Тараад зайлцгаа